Манай сум

Түвшинширээ сумын түүх

1720-иод онд Халхын Сэцэн хан аймгийн Эрх гүн Хардэл бэйсийн хошуу, 1921 оноос Сэцэн хан аймгийн Эрх гүн Хардэлийн, 1923 оноос Өлзийт, Малгар, Оорцог уулын хошууны нутаг байлаа. 1923-1925 онд Хан хэнтий уулын аймгийн Хардэл жанжин гүний хошуунд харьяалагдах Өлзийт сум, дарьгангын баруун гар тэмээчин сүрэг буюу Уулбаянмөнх уулын отгоос Түвшинширээ сум байгуулагдсан байна.

Wednesday, December 22, 2010

Сайн морины шинж

Хүлгийн шинж: Бүдүүн хүлэг, Хурдан гоо, Хатан хараа, Бор тураг, Хулан хараа, Чонон хүлэг ийт зургаан төрлийн морины хэлбэр байдаг байна.
1.Бүдүүн хүлгийн шинж хэлбэр нь;
Дөрвөлжин толгойтой, бүлтгэр нүдтэй, урт хүзүүтэй, дөрвөлжин биетэй, хотгор нуруутай, цээж бөгс тэгш, гуя нь бүдүүн, салтай нь агуу, цээжиндээ есөн эргүүлэгтэй, бөгс нь найман эргүүлэгтэй, гуйж цуцахгүй сайн морь буй.
2. Хурдан гоо гэгч морины шинж хэлбэр нь;
Нүд нь хурц, чих нь шовх, сагалгай нь үсгүй, үе нь нүцгэн, шилэмгүй, үргэмхий цочимхой байх буй.
3. Хатан хараа гэгч морины шинж хэлбэр нь;
Толгой их, дөрвөн хөл бүдүүн, бүх биед нэвт арван хоёр эргүүлэгтэй, эцэхдээ үргэж цочих буй.
4. Бор тураг гэгч морины шинж хэлбэр нь;
Толгой их, хошуу урт, хөл нь нарийн урт, шударга, таван нас хүзртэл хашин, танигдах бэрх, их ташуурдахад өвдөхгүй, нэг өдөр цуцахгүй буй.
5.Хурдан хараа гэгч мориный шинж хэлбэр нь;
Олон адуунд явахдаа тэргүүлжт явах, олон хүнийг харахдаа дунд орох, сул явахдаа толгойгоо дохиж явах, бие нь сайхан, сагалгайн үс сахлаггүй.
6. Чоно хүлгийн шинж хэлбэр нь;
Уруул нь зузаан, чих урт , сэрвээ өндөр, бөгтрөг их, бөгс, өвчүү нь хавчиг, сүүл нь шувтан, энэ засалгах их буй.

 Сайн моринд байх таван шинжийг өгүүлэв:
Сайн моринд байх шинж: Нүд нь ширүүн харцтай болон уулинхай бөхгөр, шөрмөс нь сэртгэр, цээж нь нимгэн хатуу, магнай нь зузаан, бэрэвхий нь богино, хойд туурай нь моголцог урт, шөрмөс нь хийтэй далиу, өргөн өндөр аман хүзүү бүдүүн, толгойн мах хатингар, олон ясны уулзуур агуу, сүвээний хавирга матаастай тэлүү, ташаа цухал, хас нь дүүрэн, салтаа агуу, зоо нуруу нь бөгтрөгтэй, хөл нь эрс шудрага, хүзүү нь нарийн урт, сүүл нь эрчтэй хатуу, бөгс хатингар, эдгээр шинж цөм бүрдвэл түмэн мянгад ганц торох түрвэхгүй ганцаар түрүүлэх эрхэм сайн морь буй.
Бас сайн морь олон адуунд байхад тарган цатгаланд нь үзвэл дээр гурван овоо тэгш, доор идэх бумба мэт, чих нь дэлэндээ үл дарагдах, хөхөл нь шингэн нүдэндээ үл хүрэх, доод уруулаас дээд уруул элбэг илүү, урд туурайгаас хойд туурай их, хүнийг угтаж харах, ийм бол лавтай сайн морь буй.
Бас сайн морь холоос харахад урд хөлөө хойшоо шаасан гадас мэт тун шударга гишгэн зогсож байвал эрхэм морь буй.
Их ч бага ч гэгч морины хэлбэр нь: Дөрвөн хөл бэх бөгөөд сайхан муухай ч болов хүзүү нь урт дөрвөн цогц сэтэрхий, хоёр сүвээ тулсан, дөрвөн хөлдөө нэвт эргүүлтэй, дөрвөн шүд гарсан энэ таван шинж төгссөн бол хүлэгт ойр буй.
Бас хүний хэл мэддэг зүр хүлгийн хэлбэр: Бяцхан толгойтой, шовх хошуутай, дэл сүүл шингэн болон их гуятай бөгөөд ганцаар явахдаа хашин. Энэ морь унаган цагтаа нар шингэтэл хэвтэхгүй буй.
 Даага шүдлэнгийн гурван сайн шинжийг өгүүлсэн байна.
1. Бие нь тураг элбэг, дөрвөн хөл нь бүдүүн, гэдэс нуруу нь шулуун, туурай нь их, уруул хөмсөг элбэг, шогших нь хүнд, шүд нь тэлүү болон хавсрага нь тэгш их сайн.
2. Бас дөрвөн хөлөө наранд ээж хэвтэх, баагаад баасаа үнэрлэх, хүнийг эргэж харах, гүү азаргалан явах энэ сайн
3. Бас урд хөл нь шударга, хойд хөл нь суунги, борви нь бүдүүн, өвчүү нь доор бөгөөд урагшаа ёровгор түрэнгэ, хүзүү хоншоор нь урт буй. Энэ маш сайн худан буй.

  Сайн унаганы гурван зүйл шинжийг өгүүлсэн байна.
1. Нялхдаа алагдаахай мэт хэлбэртэй, тугал хоншоортой, бүлтгэр нүдтэй, ямаан чихтэй, сүүл нь оодогносон тугал мэт. Сүвэргэний хоёр талын хавирганы матаас нь гуянаас гадуур харагдах, дөрвөн хөлөө цуг цуг гишгэх ийм хэлбэр бүрдвэл ажнай сайн морь болно.
2. Бас унага тураг их биетэй бөгөөд газар чагнаж явах ба номхон дөлгөөн, хэзээд сүүлээ хоёр тийш самбагануулж байх бөгөөд газар харсан мэт явбал тэр унага нас дагаж сайжрах буй.
3. Бас унага өвдөг борви шулуун бөгөөд бие нь нарийн, эхээ азаргалан хасах, морьдоор ханилах энэ унага шүдлэнгээс хойш сулрах
Гал чанарт, хий чанарт, усан чанрт, модон чнарт ийм дөрвөн мах бодийг хадгалсан морьдыг хэрхэн засах тухай үгүйлж байна.
Гал чанарт морины шүдний өнгө улаан үүний хоолой өөд гурван эргүүдэгтэй, ааль нь түргэн халууныг даахгүй. Салхи /хий/ чанарт морины хүзүүнд зургаан эргүүлэгтэй, магнайд гурван эргүүлэгтэй, цээж өндөр, сүүл шигэн, хөлс их элбэг, үс нь ширүүн, шүд цөгцний хаг ногоон энэ морь салхи уруу нэн сайн.
Усан чанарт морины хүзүүнд зургаан эргүүлэгтэй, шүдний цөгцний хаг хөх, үс нь углуургагүй буй.
Мөн аль алиныг чадах модон чанарт морины дэл сүүл шингэн, хоёр сугаар нэвт эргүүлэгтэй, бие их нүд нь агуу, хүзүүний ард нэвт эргүүлэгтэй энэ морь чийгэнд муу тул нэмнэж уя.
Аливаа хурдан морины гүйхэд жигүүр мэт нэмэр болох гадаад шинж найман зүйлийг дурьдаж байгаа бөгөөд бас хурдлахад муугаар нөлөөлөх зарим зүйлийг өгүүлсэн байна.
1. Тэргүүнд магнай хөмсөг зузааны хэрэг нь бол: Чин зоригтой тул олон чанга довтолоход халиран гутарч бэрхшээхгүй сайн буй.
2. Хоншоор уртын хэрэг нь бол: Сэтгэл уужим тул газрын хол, хүн ба морины олонд гэрэвшин халирахгүй сайн.
3. Хүзүү уртын хэрэг бол: Газрын уруу гүйхдээ сайн, уралдан явахад зэрэгцэн уралдах морьтой жөтөөрхөн булаалдахад тэмцэл сайтай тул урьдаж гарах нь сайн буй.
4. Цээж өндрийн хэрэг бол газрын уруу гүйхэд сайн. Цээж сунгуу бол газрын уруу гүйхдээ сайн. Хэлбэр түвшин бөгөөс уулын хяр бэрх газарт чадалтай. Дөрвөн шилбэ бүдүүн болон эрс шударга бол гүйдэл нь нэг хэм алдахгүй тул газрын холд сайн
5. Үсний өнгө нь хурц сортой болон зээрний үс мэт өнгөтэй бол их хурдан буй. Зөөлөн бөгөөд нягт болоод хурц өнгөтэй бөгөөс их сайн буй. Тачир бөгөөд ширүүн үс дунд сайн буй.
6. Дэл сүүл сормуусны хэлбэрийн шинж нь ёнхор утас мэт бөгөөд өнгө нь хурц болон хэлбэр нь гурвалжин бөөрөнхий бөгөөд эмэрч үзэхэд час час гэж сайн сэржигнэсэн мэт хатуу болон цэвэр шударга эрчтэй бөгөөд нарийн нь сайн буй. Зөөлөн хавтгай бөгөөд сэлбэгэр булдруутай мэт бөгөөд эмэрч үзэхэд бэржигнэсэн мэт ба үл имрэгдэн гулгах мэт болбол муу
7. Шүдний шинж нь олон бөгөөд тэр бүрийн шинж тодорхой ялгаварлагдаж ухагдахад бэрхийн тул чухам алдалгүй лавтай таниулах товч нь: Шүд сайтын ам даравгар бөгөөд уруул хамар нь яравгар хөмсөг нь их гэснийг чухалчилан гол шинж болгохоос гадна, ер нь их насны шүдний хэлбэрүүдийг ямарч атугай дээд доод шүдний уг нарийн бөгөөд үзүүр нь тэлүү болон, буйлны ургацны үзүүр нь шүдний тэг дунд болон соёо нь гадагш буй. Мөн доод зургаан шүдний цөгцний гадагш талын зах нь гадагшаа бяцхан тэлүү болон бие биесд хандсан сэтэрхий ургацтай бөгөөд их сайн. Мөн их бага морины шүдний хавсарганы чимхүүр нь ам мэт хийгүй нийлсэн нь эрхэм сайн. Мөн цөгцний хэлбэр нь цэл дүгэргэ нь сайн, хавчиг урт цуйван бөгөөд үзүүр нь нимгэн нь муу буй хэмээвээс гадна аранзал хэмээгчийн шүдэнд бяцхан цагаан гурви захад нь ховойж байх буй, тэр нь аль талд буй бөгөөс тэр талын ам тийшээ хадуурч байх буй. Гол шүдэнд бөгөөс зуузай юугаан хэмлэж байх буй. Ер нь шүдний хэлбэр нь цөмбөгөр бөгөөд дотогшоо хумуй болон буйлны ургац нь шүд лүгээ чацуу болбоос муу хэмээжээ.



No comments:

Post a Comment